Эдийн засаг

Жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчид банкнаас зээл авахад олон шалгуур давах шаардлага тулгардаг. Тэгвэл банкууд дааж давшгүй их ачааллыг бууруулах зорилгоор яриа хэлцэл эхлүүллээ. Зээл өгөхдөө зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалах биш хөдлөх болон тухайн бизнесийн санхүүгийн сайтар тооцоонд үндэслэн зээл олгодог байж болно гэсэн эхний төлөвлөгөөг гаргасан байна.

БЖДБ эрхлэгчид арилжааны банкуудаас зээл хүсэхэд барьцаа хөрөнгөнд барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь бизнес эрхлэгчдэд хүндрэл дагуулдаг.

Тэгвэл Банкуудын холбоо Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран зээлийн бүтээгдэхүүнийг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр бизнес эрхлэгч нь хөдлөх хөрөнгө буюу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бусад ААН ээс авах авлага зэргээ барьцаалан зээл авах боломж бүрдэх юм. Уг төслийн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.