Эдийн засаг

Улсын их хурлын намрын чуулган ирэх оны мөнгөний бодлого хэлэлцэж эхэллээ. 2021 оны хувьд эдийн засагт сайн мэдээ ирнэ гэж төв банк үзэж байна. Олон улсын байгууллагууд ч Монголын эдийн засгийг 5-6 хувиар өснө гэсэн тооцоолол хийлээ. Цар тахлын хөл хорионы дараа дэлхийн эдийн засаг огцом тэлэх учраас энэ боломжийг алдаж болохгүйг гишүүд онцолж байна. Мөн хөл хорионы улмаас Монгол банкинд алт тушаалт нэмэгдсэн. Оны төгсгөлд 20 тоннд хүрэх тооцоо байна.

Цар тахлаас үүдэлтэй манай улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 9.7 хувиар агшсан байна. Тэгвэл ирэх оноос дэлхийн эдийн засаг огцом өсөх төлөвтэй байгааг олон улсын байгуулага үзжээ. Үүнийг дагаад манай улсын эдийн засаг 6-8 хувиар өснө гэх тооцоог төв банкнаас гаргажээ. 

Харин дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллага манай улсын эдийн засгийг 5-5.1 хувиар өснө гэж дүгнэсэн байна. Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг

ИРЭХ ОНД УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6-8 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

Сүүлийн гурван жилд улсын инфляци 8 хувьд тогтвортой хадгалагдаж ирсэн. Харин төв банкнаас ирэх онд инфляцийн түвшинг +-6 хувь байхаар мөнгөний бодлогод тусгажээ. Учир нь манай улсын иргэдийн гол хэрэглээ болох мах, шатахуун тэргүүтэй голлох бүтээгдэхүүний үнэ буусан. Энэ байдал цаашид үргэлжилвэл инфляци 6 хувьд хадгалагдана гэж үзсэн байна. Харин он гарснаас хойш монгол төгрөгийн ханш 4.4 хувиар суларчээ.

ТӨГРӨГИЙН ХАНШ 4.4 ХУВИАР СУЛАРЧЭЭ

Цар тахлаас сэргийлэх үүднээс хил хаасан өнгөрсөн хугацаанд төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 16.7 тонн алт тушаагдсан байгаа бол оны эцэст 20 тонн хүрч түүхэн дээд рекордоо авах тооцоог гаргасан байна. Үүгээр төв банк валютын нөөцөө нэмэгдүүлж ханшны өсөлтийг тогтворжуулахаар тооцжээ.