Эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногт Улсын төсвийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсаны дүнд халамжийн болоод хөрөнгө оруулалтын зардал, төрийн захиргааны байгууллагуудын урсгал зардлаас нийт 60-70 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гаргажээ.

Үүнийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Ирэх онд зарцуулах халамжийн зардлыг 3-5 хувиар бууруулж 25 тэрбум төгрөгийг тэвчиж болно гэж тооцжээ. Ингэхдээ аль нэг төрлийн халамжийг огт олгохыг зогсоох биш давхардсан байдлаар халамж авч байгаа асуудлыг цэгцэлж хүрэх ёстой хүнд нь хүргэх чиглэлд анхаарахыг онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ