Эдийн засаг

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн өрх бүрд өгөх 1 сая төгрөгийн саналыг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана.

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох, нийгмийн халамжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Нэг хүүхэдтэй өрх жилд 1.2 сая, хоёр хүүхэдтэй айл 2.4 сая төгрөг авч байна. Тэгэхээр энэ хоёр хөтөлбөрийг харьцуулаад Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Бид мөнгөгүй болчихвол улс дампуурна.