Эдийн засаг

Өчигдөр сангийн сайд ирэх оны улсын нэгдсэн төсөв танилцуулсан бол өнөөдөр Төв банк эдийн засгийн ирэх жилийн төлвөө танилцууллаа. Улсын эдийн засаг 6 хувиар өснө. Харин инфляцийг 8 хувьд тогтвортой барина гэдгийг онцоллоо. Дунд хугацаанд энэ тоо 6 болж буурах магадлалтай гэж үзсэн байна. Валютын нөөцийн хувьд одоо байгаа 3.7 тэрбум долларыг 800 саяар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Улсын хэмжээнд наймдугаар сард инфляци 8.9 хувьтай байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьтай гарсан байна. Энэ нь Төв банкны төсөөллөөс 0.5 хувиар өндөр гарчээ. Инфляци өсөхөд махны үнэ, хатуу түлш, шатахуун, хүнсний ногоо зэргийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг албаныхан хэлж байна. Эдгээр дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн нь нийт инфляцийн 5.3 хувийг эзэлж байгаа юм байна.

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан байна. Эдийн засгийн өсөлт буюу бодит ДНБ-ийг 5.1-6.3 хувьтай байхаар авч үзжээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэж буй инфляцийг 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.2 хувьтай, 2019 оны эцэст найман хувьтай байхаар авч үзсэн байна. Харин эдийн засгийн өсөлт энэ жилийн хувьд долоон хувьтай гарах төсөөлөлтэй байгааг Мөнгөний бодлогын газрын захирал хэлж байна.

Батлагдсан төсвөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 331 тэрбум төгрөг, төсвийн зардал 2271 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал энэ онд өмнөх жилээс 5.5 нэгж хувиар сулрах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсын гадаад өр 29.5 тэрбум сая доллар байна. Үүнээс ойрын таван жилдээ 14 тэрбум долларын өрийг төлөхөөр төлөвлөж байгаа гэж албаныхан ярьж байна. 2020 онд 20 тонн алт авбал одоо байгаа 3.7 тэрбум долларын валютын нөөц 800 саяар нэмэгдэх боломжтой юм байна. 

 

ФЭЙСБҮҮК ШУУД

ШУУД | Монголбанкнаас III улирлын инфляцийн тайланг танилцуулж байна #TV5Mongolia

Posted by TV5 Mongolia on Thursday, September 26, 2019