Л.Энх-Амгалан: Халдварын тохиолдол буурвал танхимаар хичээллэх тоог нэмнэ

Боловсрол

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Нэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоног хичээллэсний дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна. Тиймээс бид цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдварын тохиолдол буурвал 5/9 гэсэн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл танхимаар хичээллэх тоог үе шаттайгаар нэмэх юм. Халдварын тохиолдол буурахыг харж, эрсдэлийн үнэлгээ хийж байж хоёр, гурван настнуудаа цэцэрлэгт авна. Томуугийн вакцин тодорхой үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт байна. Үдийн хоол болсноор сургуулиудад маш их эрсдэл дагуулж байна гэж яригдаж байгаа учир судалгааны ажлын хэсэг байгуулна. Үдийн хоолноос болоод халдвар нэмэгдвэл үүнийг түр хугацаанд хойшлуулна гэж тооцоолж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг есөн сургуулийн зургаа нь хичээлээ хоёр ээлжээр зохион байгуулж байна. Гурван сургуулийн хувьд түрээсийн байрын засвар хийхээр болсон тул энэ асуудал түр хүлээгдэж байгаа. Зориулалтын бус байранд нэг ч сургуулийг хичээллүүлэхгүй гэлээ.