Эрүүл мэнд

Улсын их хурал Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар манай улс хавдрын эрт илрүүлэлт, оношилгооны төвтэй болох юм. Энэ ажлыг хийхэд улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөг суулгах шаардлагатай. Нас баралтын тэргүүлэх шалтгаан хорт хавдар болж байгаа учраас оношилгооны төв байгуулах ажил хүлээгдэх ёсгүйг хууль санаачлагч хэлж байна.