Эрүүл мэнд

2014 оноос хойш УНТЭ цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчлгээг нэвтрүүлсэн байдаг. Үүнээс хойш цусны хавдрын болон хавдрын бус оноштой өвчтөнүүдэд эмчилгээ хийсэн байна. Харин энэ жилээс эхлэн бусад төрлийн өвчтэй иргэдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлжээ. Мөн УНТЭ Хүйн цусны банк төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж албаныхан хэлж байна.

Цусны үүдэл эс шижлүүлэн суулгах эмчилгээг тухайн өвчтөний ясны чөмгөнд буй эрүүл үүдэл эсийг ялган авч, түүнийгээ боловсруулан хөлдөөдөг байна. Хэсэг хугацааны дараа буцаагаад өвчтөнд сэлбэснээр цусны шинэ эс шшсэх үйл явц эхэлдэг байна. Ийм төрлийн эмчилгээ нь нарийн арга технологитой, эмчилгээний дараах асаргаа сувилгааг зааврын дагуу баримтлах шаардлагатай болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Цусны хавдартай хүмүүсийн цор ганц боломж нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ байдаг байна.

2014 онд дээрх төрлийн эмчилгээг 51 настай иргэнд өөрийнх нь чөмөгнөөс авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон байна. Одоогоор УНТЭ Хүйн цусны банк төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн шатанд яваа гэнэ. Энэ нь тухайн хүнийг эхээс мэндлэхэд нь хүйн цус болон ихэснээс авч хадгалаад ямар нэгэн эдгэрэшгүй өвчин туссан үед нь ашигладаг байх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.