Эрүүл мэнд

Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Эрүүл мэндийн газарт Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гардууллаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касей болон Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сергей Диордица нар говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагад ажилласан. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ, хүртээмжийн байдалтай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээр болсон юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм. Тэгвэл өнөөдөр ДЭМБ-аас говийн гурван аймаг болох Дундговь, Дорноговь, Говьсүмбэр айгуудын эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардууллаа.

СЕРГЕЙ ДИОРДИЦА - ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: "ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касей энэ оны 6-р сард Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Дундговь аймгийн ЭМГ-т ажилласан. Тэрбээр Дундговь гэлтгүй, говийн бусад аймгуудын эрүүл мэндийн төвийг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Би үүний дараа 8 сард мөн л говийнаймагт ажиллаж, тулгамдаж байгаа, дутагдаж байгаа асуудлуудыг сонсож, нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Тэгээд эдгээр тоног, төхөөрөмжийг гардуулахаар болсон юм. Номхон далайн баруун бүсийн захирал Дундговь аймагт ажилласан нь нүдээ олсон гэж хэлж болно. Хүн амын бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурласан.  Энэ шийдвэрийг гаргасан Д. Сарангэрэл сайдад баярлалаа."

Эдгээр төхөөрөмж эрүүл Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газарт зайлшгүй хэрэгцээтэй байсан. Тоног төхөөрөмжтэй болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрахыг эрүүл мэндийн газрын удирдлагууд онцолж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касейгийн санаачилсан энэ ажил цаашид Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Булган, Дорнод аймгуудад хэрэгжихээр болжээ. 

 ФЭЙСБҮҮК ШУУД