Америкийн дуучин, продюсер R Kelly бусдыг бэлгийн харилцаанд уруу татаж, дарамталсан хэрэгт буруутгагджээ

Энтертэйнмент

Америкийн ритм-энд-блюз хөгжмийн урсгалын нэртэй төлөөлөгч, дуучин, Грэммигийн 3 удаагийн шагналтан, продюсер R. Kelly-г бусдыг бэлгийн харилцаанд уруу татаж, тэднийг бусдад санал болгон, зарж, хүний наймаа эрхлэн, дарамталж байсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.

Америкийн Нью Йорк мужийн тойргийн шүүх R. Kelly-д холбогдох хэргийг шүүж, тангарагтны шүүх нэртэй продюсерыг гэм буруутай гэж үзсэн байна. Ингэснээр ирэх оны 5-р сард R. Kelly-д оногдуулах ялын дүгнэлтийг гарган, шүүхээс хэдэн арван жилээр хорих ял оноож болзошгүй байна.

R. Kelly-г бусдын эсрэг хүчингийн хэрэг үйлдэн, бэлгийн дарамтад оруулан, улмаар цаашлаад бусдад зарж хүний наймаа хийж байсанд буруутай гэж үзэн нийт 9 зүйл анги хэрэг тулгаад байжээ. Нью Йоркийн тойргийн прокурор Жаклин Касулис нэртэй дуучин, продюсерыг ихэд хахир хатуу хүн байж, насанд хүрээгүй охид, залуу эмэгтэйчүүд, түүнчлэн эрчүүдийг ч өөрийн урхинд оруулан балмад хэрэг үйлдэж байсанд бурутай гэж үзсэн байна.