"Төрийн түшээ гэдэг боловсруулж найруулсан хуулийнхаа үг өгүүлбэр бүрт хариуцлага хүлээх ёстой"

Улс төр

"Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн өөрчлөлтөд 50 мянган доллараас дээш хөрөнгө оруулсан бол монгол улсад байнгын оршин суух эрх олгохоор зааж өгсөн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэгвэл хуулийн төслийг санаачилсан хэмээн гарын үсэг зурсан дөрвөн гишүүний хоёр нь бид мэдээгүй, боловсруулаагүй хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь олны дургүйцлийг бүр ч нэмж эхэллээ. 

Энэ асуудалд улсын их хурлын гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байна. Төрийн түшээ гэдэг боловсруулж найруулсан хуулийнхаа үг өгүүлбэр бүрт хариуцлага хүлээх ёстойг санууллаа. Мөн Улсын их хурлын гишүүд батлаж буй хуулиа сайтар уншиж, танилцаж байж зөвшөөрөх нь чухал байгааг онцоллоо.