Эрүүл мэнд

Томуу томуу төст өвчний оргил сар эхэлж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн байгаа энэ үед вирусын гаралтай ханиад томуу тэр дундаа “В” вирусаар үүсгэгдэж байгаа ханиад илүү хүнд өвчлүүлж байгааг хүүхдийн эмч нар хэлж байна. Гэхдээ энэ нь улирлын чанартай томуу томуу төст өвчний нэгэн төрлийн вирус болохоос ямар нэгэн хүнд халдварт өвчин биш гэдгийг хэлж байна. Суурь эмгэг, өвчлөлтэй 0-2 насны хүүхдүүд дээрх вирусаар үүсгэгдэж байгаа ханиаданд илүү хүнд өртөж байгааг хэллээ.

Томуугийн өвчлөлийн олон төрлийн вирус байдаг. Сүүлийн үед вирусын гаралтай ханиадаар өвчилж байгаа дийлэнх тохиодол нь томуугийн “B” төрлийн вирусаар үүсгэгдэж байгаа тохиодол хамгийн их бүртгэгдэж байгааг хүүхдийн эмч нар хэлж байна. Вирус гэхээр ямар нэгэн халдварт өвчин гэсэн үг биш, тиймээс эцэг эхчүүдийн ойлгоод байгаа шиг хүнд төрлийн  вирус биш гэж байна. Томуу томуу төст өвчний B-ийн төрлийн вирусаар үүсгэгдэж байгаа ханиадаар бүртгэгдэж байгаа тохиолдлыг харахад 0-2 насны бага насны хүүхэд, тэр дундаа суурь эмгэг, өвчлөлтэй хүүхдүүд илүү ихээр өртөж, богино хугацаанд хурдан хүндэрч байгаа гэв.

Мөн томуу томуу төст өвчнөөр өвдсөн бага насны хүүхдээ эмнэлгийн орчинд сахиж байгаа эцэг эхчүүд өвдсөн хүүхдэд асаргаа дутмаг, гар утсандаа анхаарал хандуулж байгаад хүүхдийн эмч нар шүүмлжлэлтэй хандаж байна гэлээ.

Түүнчлэн Эмнэлэгт хэвтээ л бол эмч, эмнэлгийн байгууллагад бүх зүйлээ даатгадаг, эцэг эхчүүдийн буруу дадал зуршил ханиад, томууг сэдрээх нөхцөл шалтгаан болж байна гэлээ. Тухайн ямар төрлийн вирусээр үүсгэгдсэнээсээ хамаараад эмчилгээ, явц харилцан өөр. Тиймээс дур мэдэн гэрийн нөхцөлд эмчлэлгүй, шууд өрхийн эмнэлэгтээ хандахыг эмч зөвлөж байна. Мөн антибиотек хэрэглэлээ гээд хүүхэд хорддоггүй, харин тухайн вирус үүсгэгчээс хамаарч эмийн жоронд бичигдэж байгааг хэллээ. Тиймээс эцэг эхчүүд эмнэлэг, гэрийн орчинд ханиад, томуу хүрсэн хүүхдийнхээ хажууд тамхи татах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэргийг анхаарууллаа.