Эрүүл мэнд

Монгол Улсын ЗГ, ЭМЯ, Япон Улсын Жайка байгууллагатай хамтран тус улсад “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургаж байгаа. Өнгөрсөн онд  Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч  тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын  хугацаатай хамруулсан бол энэ удаа Архангай, Баянхонгор,  Говь-Алтай, Төв болон  Хэнтий аймгуудаас тус бүр 2 хүнтэй баг Япон улсыг зорих гэж байна. 3 дахь ээлжийн сургалтанд явах эмч мэргэжилтнүүдийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.  

Аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар багаараа сургалтад хамрагдах юм. Тэд ирэх Даваа гаригт Япон улсыг зорьж, сарын хугацаатай сургалтад суух юм. Энэ удаад Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Хэнтий аймгуудаас тус бүр хоёр хүнтэй баг явж байгаа юм. Сургалт энэ сарын 13-наас эхлэх юм. Эх, нярайн эндэгдлийг бууруулахад чулахл ач холбогдолтойг эмч нар ярьж байна.

Сургалт болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, эмч, мэргэжилтнүүдийн чадавх сайжирсантай холбоотойгоор 2019 онд эрүүл мэндийн салбар шинэ эмчилгээг олноор нэвтрүүлж, эх нярайн эндэгдэл эрс буурсныг салбарын сайд онцолж байна.

Монгол улсын Засгийн газар, ЭМЯ, Япон Улсын Жайка байгууллагын хамтарсан энэ “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайруулах төсөл” энэ оныг дуустал хэрэгжих юм. Өнгөрсөн хугацаанд Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч багаараа хамрагдан туршлага судалж, мэдлэгээ дээшлүүлжээ.