Токиогийн сүмд робот-нохойг адислажээ

Технологи-360

Японы нийслэл Токио хотын сүмд робот-нохойг адисласан байна.

Токио хотын Канда Мёзин сүмд өвөрмөц ёслол үйлдсэн байна. 

Сүмд Айбо нэртэй робот-нохой эзэмшигчид хуран цуглажээ. Тэд өөрсдийн амьтдыг сүмд авчран адислуулсан байна. Айбо нэртэй бяцхан робот-нохой нь хиймэл оюун ухаантай, ганц бие болон жинхэнэ нохой тэжээх боломжгүй хүмүүст хань болдог, ихэд дэлгэрсэн амьтан юм. Айбог хүүхэд багачууд төдийгүй томчууд ч ихэд дуртай тэжээдэг байна.