ЛИВЕРПУЛ: Таксины жолооч балмад халдлага үйлдэхээс сэргийлж чаджээ

Үйл явдал

Английн Ливерпуль хотын нэгэн эмнэлгийн дэргэд таксины жолооч балмад халдлага үйлдэхээс сэргийлж чаджээ. Ливерпулийн хууль сахиулагчид энэ хэргийн дагуу 3 хүнийг баривчлан саатуулж, алан хядлага терроризмын хэрэгт буруутгасан байна. 

Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар таксины жолооч түүний машинд сууж явсан 3 этгээдийг ямар нэгэн хууль зөрчсөн зүйл сэдэж байгааг мэдсэн даруйдаа машиныхаа хаалгыг түгжин, харин өөрөө машинаа орхин зугтаж чадсан байна.

Түүний машинд суусан хүмүүс Ливерпулийн эмнэлгийн барилгын дэргэд тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдэхийг завдаж байсныг сүүлд тогтоосон байна. Машинд байрлуулсан тэсрэх бөмбөг ажиллагаанд орж, энэ үеэр машинд үлдсэн нэг хүн дэлбэрэлтэд өртөн амиа алджээ.

Жолооч бага зэргийн гэмтэл бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар энэ хэргийг шалгаад санаатайгаар халдлага үйлдэх гэж байсныг нь тогтоон, 3 хүнийг баривчлан саатуулсан байна.