Эрүүл мэнд

Энэ сарын нэгэнд БНХАУ-ын Ухань хотоос 30 оюутан, нэг хүүхдийг Улаанбаатар хотод онгоцоор ирсэн. Тэднийг шууд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын хоёрны 17 цагт гарч, Уханиас ирсэн бүх хүнээс коронавирус илрээгүй болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан тохиолдол дэлхийн нийтэд 17 мянга 900-д хүрч, нас барсан тохиолдол 45-аар нэмэгджээ. Харин манай улсын хувьд халдвар илрээгүй 34 дахь хоног дээрээ явж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

Иргэд гараа тогтмол ариутгахаас гадна гар утсаа ч мөн ариутгаж байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Утасны дэлгэцнээс халдварт өвчин үүсгэгч нян илэрдэг, хамгийн их бохирддог тул гар утсыг тогмол ариутгаж хэрэглэж байхыг зөвлөлөө.

ФЭЙСБҮҮК ШУУД