Эрүүл мэнд

Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Монгол Улсад суух гадны Элчин сайдын яамдын төлөөлөл, дэлхийн болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзлаа. Коронавирусээс Монгол улс хэрхэн хамгаалж байгаа, байнгын бэлэн байдлын талаар танилцуулсан байна. Монгол Улсын засгийн газар дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Гэхдээ цаашид иргэдээ илүү сайн хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор  эм ханган нийлүүлэх, эмч ажилтнууд болон эмнэлгийн багаж хэрэгсэл авахад дэмжлэг хүссэн байна. 

Шинэ төрлийн коронавирусын халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 27 оронд бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь БНХАУ-тай хиллэдэг улс орон байгаа учраас манай улсын тухайд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тал дээр илүүтэй түлхүү анхаарлаа хандуулан ажиллаж байна. МУ-ын ЗГ эхний ээлжинд дотоод нөөц бололцоогоо ашиглан 4.2 тэрбумыг нөөцөөс гарган эм тариа хамгаалах хэрэгсэл гээд шаардлагатай арга хэмжээ авч хангалт хийж байгаа. ЭМ-ийн сайд Монгол дахь НҮБ-ын болон ДЭМБ-ын суурин төлөөлөгчидтэй хамтран Монголд үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд мөн Европийн сэргээн босголт банк, Дэлхий банк, АХБ-ныхан түүнчлэн 14 улсын элчин сайдын яамны төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй өнөөдөр 2 дахь удаагийн уулзалт хийлээ.

Эрүүл мэндийн сайд Монгол улс хамгийн муу нөхцөл байдлаар тооцож коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа. Үүнд салбар хоорондын хамтын ажиллагаа маш сайн байгааг хэлсэн. Оношлуурын нөөц бий. Ирэх Мягмар гариг гэхэд ДЭМБ-ын Ази номхон далайн баруун бүсийн захирлаас 300 ш ирнэ. ДЭМБ-ааас 3 мянган ширхгийг шийдэж өгч байгаа. Тэгэхээр тодорхой хугацаанд коронавирусын оношлуурын тасалдал гарахгүй гэдгийг хэллээ. Ард иргэдээ ДЭМБ ЭМЯамнаас өгч байгаа зөвлөмжийн дагуу дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг ч зөвлөлөө.