Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам коронавирусын халдварын талаарх ээлжит цаг үеийн мэдээллээ хүргэлээ. Халдвар авсан нэг хүн цаашид 5-6 хүнд тараах магадлалтай. Харин өвчний нууц хугацаа 2-14 хоног гэдгийг анхааруулж байна. Манай улсын хувьд хилээ албан ёсоор хаагаагүй ч иргэдийн орж гарах урсгалыг хязгаарласан. Ингэснээр иргэд урд хөрш рүү зорчихдоо гаалийн байгууллагаас заавал зөвшөөрөлтэй бичиг авах ёстой юм.  Монгол улсын хувьд эрсдэл өндөртэй бүсэд хамаарч байгаа учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ бууруулахгүй байхыг санууллаа. 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийд 43 мянгад хүрлээ. Халдвартай нэг хүн өмнө нь 4-5 хүнд халдвар тараах эрсдэлтэй байсан бол тоо нэмэгдэж, халдвар авсан нэг хүн 5-6 хүнд халдвар тараах эрсдэл үүсчээ. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 43 мянга гэж байгаа ч энэ тооноос гадна халдвар авсан байж болзошгүй хэдэн арван мянган хүн, халдвар нь илрээгүй, далд хэлбэрт байх магадлалтай гэсэн мэдээллийг өнөөдрийн мэдээлэлд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас онцлон сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг санууллаа.

Манай улсын хувьд өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгаа учраас холбогдох эмч, эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, өдөр бүр хийж байгаа Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээр тухайн халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг баттай эх сурвалжаас өгч байгааг онцоллоо.  Мөн энэ 7 хоногт нэмэлтээр 3000 мянган оношлуур байна улсад ирнэ гэлээ.

ДЭЛХИЙ ДАХИНД АМНЫ ХААЛТНЫ ХОМСДОЛ ҮҮСЭЭД БАЙНА

Шинэ төрлийн титэм вирусын халдвар маш хурдацтай явагдаж байгаа учраас дэлхий дахинд амны хаалтны хомсдол үүсээд байгаа тухай дурьдлаа.Тиймээс дээрх үхлийн аюултай шинэ төрлийн титэм вируснаас амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд өөрсдийн бололцоогоор амны хаалт гараар хийж зүүхийг зөвлөлөө. Ингэхдээ ус нэвтэрдэггүй материал сонгож хийх нь хамгийн үр дүнтэй гэж байна. Амны хаалт нь шүлсээр дамжих эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг хэллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД