Богд Зонхов бурхан барих зөвшөөрлийн гэрчилгээг нийслэлээс олгоогүй

Нийгэм

Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулахад Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга дараах хариултыг өглөө. 

Тэрээр "Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. Харин 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа уг төлөвлөгөөнүүдийг нэгтгэн, түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургууд батлагдсан. Гэхдээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш.