Эрүүл мэнд

Коронавирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотоос авчирсан иргэдийг ХӨСҮТөвд тусгаарлаад 14 хоног болж байна. 2 удаагийн лабораторийн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй тул маргааш эмнэлгээс гаргахаар болжээ. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг коронавирусын халдвар илрээгүй. Түүнчлэн өчигдөр Монгол Улс урд хил хаасан ч хүнсний болон бараа бүтээгдэхүүний импорт зогсохгүй Монгол улсын хүнсний хангамж тогтвортой байгаа гэж албаныхан хэлж байна. 

ЭМЯ өдөр бүр тогтсон цагт нэгдсэн мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллийн эхэнд өчигдрийн ЗГ-ын ээлжит бус хуралдаанаас гаргасан 63-р тогтоолыг танилцуулж авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.

Манай улсын тухайд коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Баян-Өлгий, Дорнод, Төв аймаг ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний шинжилгээний хариу сөрөг коронавирус илрээгүй гэдгийг Д.Нямхүү дарга хэллээ.  

БНХАУ-ын Ухань хотоос авчирсан оюутнуудын биеийн байдал хэвийн 2 удаагийн лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан тусгаарласан 14 хоног нь дуусч байгаа болохоор маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД