Эрүүл мэнд

Угаарын хийн хордлогын оношилгоо эмчилгээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай 4 төрлийн багажийг худалдан авах хүсэлтийг Эрүүл мэндийн яам Засгийн газарт хүргүүлснийг Засгийн газар яаралтай 330 сая төгрөг шийдвэрлэж өгчээ. Ингэснээр зарим эрүүл мэндийн байгууллагууд 4 төрлийн багажаа өнөөдөр гардан авлаа.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд агаарын бохирдол угаарын хийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Угаарын хий нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэх битүү орчинд хүн амьтныг угаартуулах хортой. Нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрч эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг байна. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд хордлогын ЯТҮТөв, нийслэлийн ЯТТТөв, ЭХЭМҮТөвүүд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний биенд угаарын хий хэмжигч багаж гэсэн 4 төрлийн багажтай боллоо.