Эрүүл мэнд

Ковид-19 буюу коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Манай улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдлууд бүгд сөрөг буюу халдваргүй гарч байгааг Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэллээ. Мөн тусгаарлагдаад байсан 9 хүнээс халдвар илрээгүй биеийн байдал хэвийн байгааг онцолоо. Өнөөдрийн байдлаар 6 иргэнийг тусгаарлан биеийн байдлыг хянаж байна.

“Шинэ коронавирус буюу COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 2,276  нэмэгджээ. Халдварын улмаас Япон Улсад нэг хүн нас барж, Хятад улсаас гадна хоёр өөр оронд шинэ коронавирусын халдварын нас баралт бүртгэгджээ.

ХӨСҮТ-д энэ сарын 13-нд найман хүн, Архангайд тусгаарлагдсан нэг хүн гээд нийт есөн хүний шинжилгээ сөрөг буюу коронавирусгүй гэж гарчээ.

Завхан аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц өчигдөр орой иржээ. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Завханд тусгаарласан тохиолдол нь долоон настай хүүхэд гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, гэртээ, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэж, хоёр метрийн зайнаас харьцахыг эм нар зөвлөж байна. Монгол улс маш өндөр эрсдэлтэй орноор нэрлэгдэж байгаа энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай, ухамсартай, ёс зүйтэй байж улс нийтээрээ энэ халдвараас сэргийлж чадахыг ЭМ-ийн байгууллагаас зөвлөж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД