Эрүүл мэнд

ЭМЯ-аас коронавирусын сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. Нас барсан хүний тоо 1,800 даваад байгаа энэ үед Монгол Улсыг халдвар хамгааллын дэглэмээ бууруулахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна.  Өнөөдрийн байдлаар тусгаарласан болон сэжигтэй тохиолдол байхгүй.  ХӨСҮТ болон Говьсүмбэр аймгийн тохиолдлуудын хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Япон Улсаас ирсэн оношлуурын хувьд эргэлзээ байхгүй сүүлийн үеийн технологи гэж тайлбарлаж байна.  

Дэлхий дахиныг түгшээгээд байгаа коронавирусын халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсын иргэдийн хамгийн их зорчдог Азийн 12 улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс манай улсын иргэд сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Манай улсад энэ халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, салбар яам холбогдох байгууллагынхан хамтран  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээ найдвартай хамгаалсаар байна.  Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн байдлаар уг халдварт өвчний байдал нэмэгдсэн хэвээр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж байна. Мөн халдвар авсан иргэдийн өвчний байдал хийгдсэн явцын мэдээллийг танилцууллаа.

Харин БНХАУ-ын эрдэмтэд халдварт өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд  урьдчилсан сэргийлэх чиглэлээр 80 гаруй эмнэл зүйн туршилт, судалгаа хийж, судалгааны ажил эхлүүлээд байгаа гэлээ. Эхний үр дүн 2020 оны 4-р сард гарна гэдгийг дуулгалаа. Мөн хүнээс хүнд халдварлахдаа хэрхэн өвчлүүлж байгаа зэрэг өвчний шинж тэмдэг зэрэг олон тодорхойгүй зүйл байгаа гэлээ. Манай улс Япон улсад үйлдвэрлэсэн оношлуурын тусламжтай ямар ч эргэлзээгүй дээрх халдварт өвчний халдварыг илрүүлэх боломжтой гэж байна.

Манай улсын хувьд энэ өвчний  сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдсэн. Тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй гэдгийг онцоллоо. Харин иргэдийн дунд цахим орчноос ямар ч шүүлтүүргүй авч байгаа амнаас ам дамжсан цуурхал халдварт өвчнөөс илүү иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Цуурхалд авталгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр өгч байгаа баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөлөө. Мөн үхлийн хөнөөлтэй халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй гээд сонор сэрэмжээ сулруулалгүй, засгийн газар холбогдох яам, тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг уриаллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ