Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө. Үүнд амны хаалт, комбинзон, нэг удаагийн халат, нүүрний хамгаалалт, хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, нэг удаагийн малгай багтаж байна. Мөн Их аварга Асашёорюү Давгадорж 400 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл хандивлалаа. Үүнийг нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилна хэмээн салбарын сайд онцоллоо.

"Жайка" олон улсын байгууллага хувийн хамгаалах хэрэгсэл буюу N95 стандартын амны хаалт 1890, Комбинзон 2960, нэг удаагийн халад 540, нүүрний хамгаалалт 65, хамгаалалтын нүдний шил 44, үзлэгийн бээлий 34 мянга, нэг удаагийн малгай 8100 ширхэгийг тус тус хандивлалаа.

Мөн энэ үеэр Их аварга Асашёорюү Давгадорж нийгмийн хариуцлагын хүрээнд 400 ширхэг комбинзон хамгаалах хэрэгсэл хандивлалаа. Хандивыг түүний менежер Эрүүл мэндийн сайдад гардуулан өглөө.

БНХАУ-ын хувьд эрүүл мэндийн ажилтнууд халдвар авч, өвчлөх, нас барах тохиолдол гарсаар байгаа юм. Тиймээс ийм эрсдлээс эмч мэргэжилтнүүдээ хамгаалах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд онцолж байлаа. Хэдийгээр манай улсад COVID-19 вирусын халдвар бүртгэгдээгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авах хэрэгтэйг албаныхан хэлж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ