ИТАЛИ: Турин хотод золгүй явдал болж, барилгын хоёр өргөгч цамхаг ойчжээ

Үйл явдал

Италийн хойд хэсгийн Турин хотод золгүй явдал болж, барилгын хоёр өргөгч цамхаг ойчжээ. Энэ явдал Турин хотын Виа Женова гудамжинд байрлах 7 давхар барилгын фасадыг сэргээн засварлах ажлын үеэр болсон байна. 

Барилгын өргөгч краныг суурилуулах үед золгүй явдал болж нурсан байна. Улмаар барилгын 3 ажилчин амиа алджээ. Тэдний хоёр нь газар дээрээ амиа алдаж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар амь насыг нь аварч чадаагүй байна. Барилгын өргөгч цамхаг ойчих үед түүнчлэн барилгын ойролцоо явсан хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ.

Золгүй явдал өргөгч цамхагийн нэг нь нөгөөгөө угсрахад дэмжлэг үзүүлж байгаад нэг нь ойчих үед нөгөө нь мөн дагаж ойчсон байна.