Хятад: 72 сая жилийн настай эртний үлэг гүрвэлийн эмбрион буюу үр хөврөл олджээ

Технологи-360

Хятадын өмнөд хэсгийн Ганьжоу мужаас 72 сая жилийн настай эртний үлэг гүрвэлийн эмбрион буюу үр хөврөл олджээ. Үлэг гүрвэлийн үр хөврөлийг чулуужсан өндгөн дотроос олсон байна. 

Хятадын археологичид энэхүү ховор олдворт “Инлян” гэх нэр өгсөн байна. Эртний үлэг гүрвэлийн үр хөврөл нь шүдгүй теропод буюу овира-торо-заврын үр хөврөл болохыг тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар чулуужсан өндгөн дотроос олдсон эмбрион нь манай цаг үеийг хүртэл маш сайн хадгалагдан иржээ.