Эрүүл мэнд

Халдварын эсрэг хамтдаа тэмцэхээр албан байгууллага, иргэн бүр хүчээ нэгтгэж байна. Өнөөдөр Голомт банк 100 сая төгрөг , Бичил глобус ББСБ 33 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.  Мөн ХУД-ийн 20 мянган ахмад өөрсдийн зүгээс цуглуулсан мөнгөө хандивлаж далайд дусал нэмэр болж байгаагаа дуулгалаа. 

Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Covid-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төрийн байгууллагуудаас гадна иргэд ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед эмч, мэргэжилтнүүддээ туслах, хэрэгжүүлж арга хэмжээг дэмжих үүднээс өөрсдийн бололцоогоор эмнэлгийн хэрэгсэл болон шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивласаар байна. Өнөөдөр ХӨСҮТ-д Голомт банкнаас 100 сая төгрөг, Бичил Глобус Файнанс ББСБ 33 сая төгрөг хандивласан юм.

БГД-ийн ахмад настан Д.Гочоо, Д.Долзолдмаа нар өөрсдийн нэг сарын тэтгэврээ өчигдөр хандивласан. Харин ХУД-ийн ахмадууд хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгөө өнөөдөр хандивлалаа. Үүнээс гадна иргэдийг хандивын аянд нэгдэх, мөн эрүүл мэндийн байгууллагаас өгч зөвлөмжийг дагахыг уриаллаа. 

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ