Эрүүл мэнд

Ковид-19 өвчлөлөөс манай улс иргэдээ найдвартай хамгаалсан хэвээр байна. Иргэдэд үүрэн телефоны операторуудаар дамжуулаад үхлийн хөнөөлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, анхааруулга, мэдээллийг мессеж хэлбэрээр ЭМЯ-наас хүргэн ажиллаж байна.

Манай улсад үүрэн телефон утас хэрэглэгчдийн 80% смарт гар утас өөрөөр хэлбэл андройд утас хэрэглэдэг, 20% нь нокиа болон бусад төрлийн гар утас хэрэглэдэг байна. Ийм төрлийн гар утаснууд нь Монгол хэлний кирилл галиг таньж уншдаггүй учраас англи хэлний галигаар бичиж мессежийг ард иргэдэд хүргүүлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.