Эрүүл мэнд

Монгол Улсад коронавирус өвчин бүртгэгдээгүй байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдаад байсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогджээ. Харин өнөөдөр нэмж 14 хүнийг тусгаарлалаа.  Улсын хэмжээнд авч үзвэл өвчний голомттой бүс нутгаас ирсэн, өндөр халуурсан гээд нийт 469 хүнийг ажиглаж байна. 

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 27 зорчигчоос асуумж авч,  үзлэгт хамруулан сэжигтэй  нэг тохиолдлыг тусгаарлаад байна. Мөн ХӨСҮТ-д Итали улсад зорчсон хоёр иргэнийг тусгаарлан, ажиглалтад авчээ.  3-р сарын 3-нд ХӨСҮТ сэжигтэй дөрвөн тохиолдлыг шинжилгээнд хамруулсан. Эдгээр тохиолдлын хариу сөрөг гарсан байна. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Мөн шалган нэвтрүүлэх товчоод дээр эмч нар ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Үүнээс гадна иргэдийн гар утсанд мэссеж илгээн Ковид-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.

Гар утсанд ирж байгаа мэдээллийг кирилл үсгээр явуулахыг хүсэж, иргэд холбогдох байгууллагууд саналаа ирүүлсээр байна. Гэвч гар утас хэрэглэж байгаа хэрэглэгчдийн 1 сая орчим нь энгийн утас ашиглаж байгаа учир мессежийг танихгүй байх зэрэг хүндрэл гарна гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ