ХУД Нэг цэгийн үйлчилгээний төвөө тохижуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна

Нийгэм

Дүүргүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвүүд бий. Иргэдэд хурдан шуурхай үйлчлэх бүх боломжийг хангах ёстой юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээ байраа томсгож, техникийн шинэчлэл хийжээ. Ингэснээр дараалалгүй болж, халдвар хамгаалал сайтар мөрдөгдөж эхэлсэн байна.

ХУД-ийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 400 гаруй хүн үйлчлүүлж, төрийн 100 гаруй үйлчилгээг авдаг байна. Харин өнгөрсөн намраас эхлэн энэ төвийг шинэчлэн засварлаж эхэлжээ. Нэг цэгийн үйлчилгээнээс иргэд эд хөрөнгийн бүртгэл, газрын зөвшөөрөл, хүнс худалдаа үйлчилгээний баримт бичгийг авах боломж бүрджээ. 

Нэг цэгийн үйлчилгээнд төлбөр тооцооны киоск машиныг байршуулсан байна. Эндээс иргэд төлбөр тооцоо хийх, ПСР шинжилгээний хариу авах, дархлаажуулалтын гэрчилгээ авах боломжтой.