Эрүүл мэнд

БНСУ-ын Дэгү хотод амьдардаг 28 настай Б коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон байна. Тухайн өдрөө буюу 2-р сарын 23-нд дүүргийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд халдвар хөнгөн байсан учраас эмчилгээ хийж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөөг эмч нар өгчээ. Ингээд 14 хоногийн дараа давтан шинжилгээ хоёр удаа өгөхөд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Одоо манай улсын иргэний биеийн байдал хэвийн, тусгаарлагдах шаардлагагүй, бүрэн эдгэрчээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ