Айл өрхүүдийн төслийн зуухны хэрэглээ буурснаас агаарын бохирдол ихэссэн

Нийгэм

Энэ жил нийслэлийн агаарын бохирдол өмнөх жилүүдээс их байна гэж иргэд ярьж бичсээр байна. Утаагүй түлшний найрлагад өөрчлөлт орсон уу гэдэг таамаг ч дэвшүүлж эхэлсэн юм. Тэгвэл мэргэжлийн байгууллагаас агаарын чанарт нарийвчилсан шалгалт хийсэн байна. Үр дүнд нь агаарын бохирдол аюултай түвшинд хүрээгүй гэж үзжээ. Харин иргэд зуухаа засварлаагүй, буруу галлагаа хийж байгаа зэргээс агаарын бохирдол нэмэгдсэн гэж дүгнэсэн байна.

Энэ жил агаарын бохирдол өнгөрсөн өвлөөс хэт өндөр байгааг иргэд ярих болсон. Энэ нь түлшний найрлагад өөрчлөлт орсон гэх хардлагыг дагуулаад байгаа. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтад сайжруулсан шахмал түлшний найрлагад өөрчлөлт илрээгүй байна. Харин агаарын бохирдол нэмэгдэх болсон шалтгаан нь иргэдийн үйл ажиллагаанаас болж байгаа гэдгийг албаныхан өгч байна. Тухайлбал айл өрхүүд стандартын зуухаа хэрэглэхээ больсон гэдэг тайлбарыг өглөө. 

Сайжруулсан шахмал түлшний найрлагад ямар нэгэн өөрчлөлт ороогүйг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан мэдээлэлд дурьдсан байна. Мөн өнгөрсөн 7 хоногт агаарын бохирдол олон улсын агаарын чанарын аюулгүйн түвшнээс даваагүйг мэдэгдлээ. 

Айл өрхөд энгийн зуухтай, ханан пийшингийн битүүмж алдагдсан, угаар мэдрэгч ажиллаагүй, сойлт хаасан зэрэг шалтгаанаар иргэд угаарын хийд хордож байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт 27 хүн хүнд хөнгөн хэлбрээр угаартснаас 15 нь бага насны хүүхэд байжээ. Иргэдийн биеийн байдал хэвийн байгааг мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ