Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
Ковид-19 /дотоод/
Коронавируст халдварын 206 тохиолдол бүртгэгдсэний зарим нь аймгуудад байна
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 206 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байсан халдвар зарим аймгуудад тархаж эхэллээ. Тооцооллоор халдвартай нэг иргэний ард дөрвөн хүн бий гэж үзэж байгаа. Тэгэхээр илрээгүй, нууц байдлаар халдвар богино хугацаанд тархаж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Сүүлийн 24 цагт 206 тохиолдол шинээр батлагдлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 12,326 сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.
Г. Болдмаа: БНХАУ-ын 5000 иргэнийг вакцинд хамруулна
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: "ЭМЯ болон ГХЯ, элчин сайдууд хамтран гадаадын иргэдийг хэрхэн вакцинд хамруулах вэ гэдгийг ярилцаж байгаа."