Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3,080 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Ковид-19 /дотоод/
Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн 75 хувьд нь ядрах шинж тэмдэг илэрч байна
Коронавируст халдварын тархалт өргөн цар хүрээг хамарсаар байна. Эдгэрсэн хүмүүсийн хувьд нөхөн сэргээх эмчилгээг сайтар хийлгэхийг эмч нар зөвлөлөө. Учир нь эдгэрсэн хүмүүсийн 75 хувьд нь ядрах, сульдах, толгой өвдөх хам шинж түлхүү илэрч байна. Энэ зовиур зургаан сараас дээш хугацаанд үргэлжилж байгаа учраас цэвэр агаар сайтар амьсгалж, цагаан идээ хэрэглэхийг зөвлөлөө.
Эрдэс баялгийн салбар 2021 онд улсын төсөвт 4.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.
Өмнөговь аймагт өдөрт коронавирусийн 100-200 тохиолдол бүртгэгдэж байна
Коронавируст халдварын тархалт зөвхөн нийслэл бус хөдөө орон нутагт ч эрчимтэй тархсаар байна. Монгол Улсын экспортын гол боомтууд оршиж буй Өмнөговь аймагт халдварын тархалт огцом өсчээ. Өнөөдөр Өмнөговь аймагт орон нутгуудаас халдварын хамгийн өндөр тохиолдол илэрсэн байна. Аймгийн удирдлагууд тархалтыг зогсоох тактик боловсруулж эхэлжээ.