Орон нутгаас ирсэн нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй баг Нийслэл хотод ажиллахаар ирлээ. Тэд вакциндаа хамрагдаж Улаанбаатар хот дахь салбарынхантайгаа хүч нэгтгэн ажиллах юм.
Үйл явдал
ХӨСҮТ-ийн багийг өргөжүүлэхээр орон нутгийн эмч, ажилтнуудыг дайчилж байна
Улаанбаатар хотод үүссэн ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.