Эрүүл мэнд

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-II гэх статусаар үйл ажиллагаа явуулах 300 ортой төрөх эмнэлгийг 12-р сарын 1-ний өдөр гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэдгийг салбарын сайд хэллээ. Тус эмнэлэг нь эх нялхсын ачааллыг хуваах үндсэн зорилготой тул иргэдийг харьяаллаар нь салган үйлчлэх юм байна.

Тодруулбал, 300 ортой эмнэлэгт Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг гэх мэт ойр байрлах иргэдийг авах бол Баянгол, Чингэлтэй дүүргийн иргэд Эх нялхсаар үйлчлүүлэх зохицуулалт хийгдэж байгааг хэллээ.