Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон бусад хилийн боомтоор Ковид-19 зөөвөрлөгдөн тархах эрсдэл өндөр байгаа тул Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож КОВИД-19-ийн халдвар, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцлаа.
Хурлаар КОВИД-19 халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.