Эрүүл мэнд

Коронавируст халдварын үед ДЭМБ-аас дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр дархлаа сайжирч, халдварын эрсдэлийг бууруулна. Үүнд:

Шингэний хэрэглээ:
-Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, жимсний жүүс зэрэг дархлаа дэмжих зүйл хэрэглэх. Харин чихрийн агууламж ихтэй ундаа, шингэн зүйлээс татгалзахыг зөвлөж байна.

Өөх, тосны хэрэглээ:
-Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
-Транс тос хэрэглэхгүй байх
-Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:
-Халуун шөлтэй хоол идэх
-Өндөг
-Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
-Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо:
-Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
-Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн:
-Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
-Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
-Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
-Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
-Ааруул, ээзгий, бяслаг зэрэг амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.