Эрүүл мэнд

Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Гэтэл амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах, гүйлгэж суулгах эмгэгүүд сүүлийн гурван хоногт ихээр бүртгэгджээ.

Ийм учраас иргэд амархан муудах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийхийг ЭМЯ-наас зөвлөж байна. Үүнээс гадна шарсан хуурсан, түргэн хоолноос аль болох татгалзах, давс, чихрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй санууллаа. Мөн бүлээн ус ууж, шөлтэй хоол идэх нь коронавируст халдвараас сэргийлэхэд үр дүнтэй болохыг онцоллоо.