Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаар
Маргааш өдөртөө ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна!!!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Ховдын хойд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Өнөө шөнө говь, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуургатай!
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатарт маргааш өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна, ялимгүй хур тунадас орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.