Эрүүл мэнд

Энэ вакцин нь сахуу, татран хоёр өвчнөөс сэргийлнэ. Үндэсний товлол дагуу 7, 15 настай хүүхдэд Сахуу татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор тарьдаг вакцин юм.

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ.

Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР