Эрүүл мэнд

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос Засгийн газарт хандан мэдэгдэл хүргүүллээ. 2020 төсвийг хэлэлцэж байгаа энэ үед багш нарын цалинг нэмэх саналтай байгаа юм. Өмнө нь багш нарын цалинг хэд хэдэн удаа нэмж байсан ч шатлалын зэргээс шалтгаалан зарим багш ажилчид багтаж чадаагүй байна.  

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 5 санал хүсэлт бүхий мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ. Энэхүү мэдэгдэлд

1.     2018-2019 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийн шинэчлэлд хамрагдаагүй зарим ажил мэргэжлүүд болон үйлчилгээний ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд Шөнийн цагийн нэмэгдлийг цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгох

3.    Унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх

4.    Эрүүл мэндийн байгууллагын тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах, төсөвт тусгах,

5.    Төрөөс сувилагчийг үнэ төлбөргүй бэлтгэх асуудлыг 2020 оноос хэрэгжүүлж эхлэх

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос төсөв өргөн барихаас өмнө ХНХЯ болон Сангийн яаманд санал мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Гэсэн ч эдгээр санал хүсэлтүүд тусгагдаагүй учир УИХ, ЗГ-т хандаж байна гэсэн юм.