Эрүүл мэнд

 

 Гурван өдрийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнгийн үеэр Монгол улсад оношилж, эмчилдэггүй өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болгох, эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг танилцуулах юм байна.

 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2019” үзэсгэлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

 

 Эрүүл мэндийн яам, Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран  “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2019”үзэсгэлэнг зрохион байгуулж байгаа юм. Үзэсэглэн өнөөдөр эхэлж, энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Үзэсгэлнгийн үеэр иргэд,  олон нийтдэд зориулж, ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд 12 нэр төрлийн үзлэг оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийнэ гэлээ.