Түймэр Монгол Улсын хилээс 850 км-ын зайд асч байна

Нийгэм

Манай улстай хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Якутад 178 ойн гал түймэрт 1.5 сая га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111,629 га талбай шатлагад өртөөд байна.

Түймрийг унтраахаар 8750 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна.  Ойн түймэр манай улсын хилээс 850 орчим км-ын зайтай асч байна.