Чилийн Икике хотод гарсан түймрийн улмаас 100-аад барилга байшин өртөн шатсан байна

Үйл явдал

Чилийн хойд хэсэгт хүчтэй гал түймэр гарчээ. Чилийн Икике хотод гарсан түймрийн улмаас 100-аад барилга байшин өртөн шатсан байна.

Икике хотод гарсан түймрийг унтраахаар гал сөнөөгчид шуурхай ирсэн ч орон нутгийн усны хоолой ажиллагаагүй байснаас зөөврийн ус ашиглахад хүрчээ. Түүнчлэн хотын гудамж нарийн, зай талбай багатай байснаас шалтгаалан гал сөнөөх машин явах боломжгүй байсан учраас гал сөнөөгчид дуудлагын газар луу явган очихоос аргагүйд хүрсэн байна.

Ийнхүү цаг их алдсанаас гал хүрээгээ тэлэн ассан байна. Түймрийн улмаас бараг 100-аад барилга байшин өртөн шатжээ.