Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад ердөө 7 хоног үлдлээ

Нийгэм

Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна.

Иймд та 2022 оны 01-р сарын 21-нээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээрэй. 

18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ. 

Мөн цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах "e-Mongolia" төв биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.