Зурхай

2020.05.04, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2020.05.04, Даваа гараг

Наран ургах шингэх: 5.29-20.09

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.