Барууны орнууд ОХУ-ыг Украин руу халдах шалтаг хайж байгаад буруутгаж байна

Улс төр

Барууны улс орнууд ОХУ-ыг Украины газар нутаг руу халдах шалтаг хайж байгаа гэж үзэж байна. 

АНУ болон НАТО-ийн талууд ОХУ-ыг Украины эсрэг дайсагнасан бодлого баримталж байгаад үргэлжлүүлэн буруутгаж, Украины эсрэг цохилт дайралт хийхээр тохиромжтой цаг үеийг хүлээн, шалтаг шалтгаан хайж байгаад буруутгажээ.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Тэгвэл Оросын Гадаад хэргийн яам дээрх мэдэгдлийг Барууны орнуудын хийсвэр сэтгэлгээнээс урган гарч ирсэн төөрөгдөл гээд зарим орнууд Орос-Украины хооронд аман дээрээ дайн өдүүлж, хэдийнээ тулалдуулаад амжлаа, гэвч энэ бол зүгээр л тэдний уран сэтгэмж, Оросын аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээрийг төөрөгдөлд оруулж, саад хийх гэсэн санаа гэжээ. Тэгвэл НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Орос-Украины хоорондын хямрал, өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдэлдээ Оросын тал Украины хил дагуу цэргийн хүчнээ төвлөрүүлж, тэнгисийн цэргийн хүчний бүх флотоо оролцуулсан сургуулилт явуулж, хил дагуу пуужингийн комплексоо байрлуулж байгааг бид зүгээр тайван хараад суух аргагүй гэдгийг хэлжээ. Одоогоор НАТО, Оросын тал Украины талаар чухам ямр байр суурь баримталж байгааг тодорхой хэлэх аргагүй байгааг тэмдэглэж, Москватай хамтарсан яриа хэлэлцээр явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.