Зурхай

2020.05.08

ХОНЬ

Та ямар нэгэн байдлаар үзмэрч, мэргэ төлөг, ид шидийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө зөн совинд бүрэн дүүрэн итгэхэд алдах юм байхгүй. Ажил хэргийн болон хувийн харилцаагаа хүндрүүлэлгүй, өөртөө төвөг удахгүй байхыг анхааруулж байна. Агаарын даралтын байдлаас шалтгаалан зарим хүмүүсийн өвчин хууч сэдрэх, даралт ихсэх зэрэг байдал ажиглагдаж магадгүй.

ҮХЭР

Өнөөдөр та өмнө бодож төлөвлөн хийхээр зорьж байсан ажлаа эхлүүлж амжилттай гүйцэтгэх ч эргэн тойрны хүмүүсийн атаа жөтөө, дургүйцэлтэй тулгарна. Таны зорилгодоо тэмүүлэх тэмүүлэл, эрч хүчтэй байдал тань хамт ажилладаг хүмүүст буруугаар ойлгогдоход хүргэнэ. Та бүх хүнтэй эелдэг нийтэч байхыг зөвлөж байна.

ХАМТАТГАХ

Ажил хэргийн ачаалал болон бусад төвөгтэй асуудлаас болж бие хямарч магадгүй. Маш чухал бичиг баримт, ихээхэн мөнгөний асуудал яригдаж байгаа томоохон ажлыг хойшлуулсан нь дээр. Та сэтгэл санааны тогтворгүй байдал бусад нөхцөл байдлаас хамаараад алдаатай шийдвэр гаргах магадлал өндөр байна. Эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүй байхыг зөвлөж байна.

МЭЛХИЙ

Та өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ олж хийснээр хүсэл мөрөөдлийнхөө замыг дардан болгоно.  Хийж буй ажилдаа үнэн сэтгэлээ зориулж ажилласан таны хичээл зүтгэл талаар болохгүй. Өмнө хийгдсэн хэлэлцээр амжилттай болж та  нэр хүндээ өсгөж, байр сууриа бататгаж чадна. Бичиг баримт боловсруулах, цэгцлэх ажил өнөөдрийн хувьд тохиромжгүй юм.

АРСЛАН

Ажил хэргийн амжилтаас таны санхүүгийн болон материаллаг байдал тань бүрэн шалтгаалах болно. Зарим нэг асуудалтай тулгарах ч үүнийг зохицуулж чадвал таны нэр хүнд мэдэгдэхүйцээр өсөх болно. Ажил хэргийн улмаас та өөрийн бодлоос ухарч магадгүй. Энэ нь амин хувиа хойш тавьж хамт олны төлөөх ухралт тул та эмзэглэх хэрэггүй. Дээд тушаалтантайгаа үг зөрөх, маргахаас зайлсхий.

ОХИН

Удирдах албан тушаалтантай харилцах харьцаа тань таны ур чадвараас илүү үнэлэгдэхэд хүрнэ. Тэгсэн ч та өөрийн чадварыг харуулахыг төлөө бүхий л хүч бололцоогоороо ажиллана. Бүсгүйчүүд үл таних хүмүүсийн дунд үйл хөдлөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй биеэ барьснаар олдсон боломжоо алдахад хүрч мэднэ. Өөртөө итгэлтэй, зоригтой байхыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Бат итгэлтэй байсан зүйл тань талаар болж сэтгэл санааны байдал нэлээд доор орно. Гэвч уналтыг амжилтаар давахыг хичээж аль болох хурдан дараагийн боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Эр зориг гаргаж, маш томоохон цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүслээр дүүрэн байна. Та анхаарлаа улам нэмэгдүүлж ахин алдахгүй төлөө хичээгээрэй.

ХИЛЭНЦ

Ажил хэргийн болон хувийн чанартай олон уулзалт, цуглаан болох ч онцын шаардлага багатай уулзалтуудад очих хэрэггүй. Өөрийн энерги, алтан цагаа хэрэгтэй зүйлд зориул. Санхүүгийн зарим асуудал урган гарч магадгүй. Энэ нь төлөгдөөгүй үлдсэн өр зээлтэй холбоотой байж магадгүй. Үйлдвэрлэлийн, массын ажил амжилттай байж ашиг орлого арвин байна.

НУМ

Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учирч, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Та ертөнцөөс тасарсан мэт хөнгөн, ариухан сэтгэл хөдлөлтэй байна. Болж өнгөрсөн зарим нэг зүйлээс болж асуудал үүсч магадгүй. Тайлан тооцоо болон албан бичиг баримттай холбоотой бүхий л ажил хийхэд таатай байна. Хөрөнгө оруулалт, бараа нийлүүлэлт, борлуулах зэрэг ажил амжилттай байна.

МАТАР

Танд тохиосон таагүй асуудалд бөө удган ямар ч тус болохгүй гэдгийг санаарай. Та өөрийн эрч хүч, урам зоригийг буцаан авчрахын тулд багагүй хугацааг зарцуулах болно. Худалдаа наймаа, бизнесийн ажилд таатай. Их мөнгөний эргэлт хийх гэж байгаа бол туйлын анхааралтай, хянамгай байхыг зөвлөж байна. Аль ч салбарт ажилласан саад бэрхшээлгүй байна.

ХУМХ

Бусадтай эв эеэ амархан олдог эелдэг найрсаг зан, ажил хэрэгч байдлаараа ямар ч ажлыг амжилттай бүтээж чадна. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр ашиг орлого арвин байх болно. Таны эргэн тойронд үргэлж эерэг энерги цацруулсан олон сайхан хүмүүс хүрээлж буйг та харах болно. Эрчүүд төрөлхийн гэмээр авьяас билгийн ачаар одоог хүртэл бизнесийн салбарт амжилт гаргасаар л байх болно.

ЗАГАС

Өмнөх ажлаа нэр төртэй, тайван хийж гүйцэтгэхэд хамаг анхаарлаа хандуул. Хэн нэгэнтэй үг зөрөх, маргалдах нөхцөлийг бүрдүүлэхгүй аль болох асуудлаас холуур өнгөрөхийг хичээ. Таны гаргасан санал санаачлага олон хүний дэмжлэгийг авна. Өөрийн гаргасан амжилтдаа хэт бардах хэрэггүй.Цаашид гарч болох бүхий л шийдвэр болон үйлдлээ сайтар бодож төлөвлөх хэрэгтэй.