Украинд агаарын хил гэнэт хаагдсны улмаас “Эйр Индиа” замын дундаас Дели рүүгээ буцжээ

Үйл явдал

Укрианыг чиглэсэн бүх нислэгүүд рүү тус улсаас шуурхай ноот зурвас илгээсний дараа Эйр Индиа нислэг эргэн Дели рүү чиглэлээ өөрчлөн буцжээ.

Оросын цэргийн ажиллагаа эхэлсний улмаас Украин агаарын хилээ хааснаа мэдэгдэж Украинаас энэтхэг иргэдийг авчрахаар явсан Эйр Индиа-гийн онгоц эргэн Дели рүү буцжээ.

Украины Оростой зөрчилдөж буй хямралын улмаас хэдэн мянган Энэтхэгийн иргэд эх орон руугаа буцахаар хүлээж байгаа юм.

Өнөөдөр буюу Пүрэв гарагийн өглөө Владимир Путин Оросын тусгай хүчнийг Украины салан тусгаарлаж буй хоёр газар нутагт (Даваа гарагт тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрсөн) явуулахыг зөвшөөрчээ. 

Иймд гадны нислэгүүдийн хувьд иргэний агаарын тээвэрт маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

2014 оны 7 сард Малайзын Агаарын тээврийн нислэг Украины зэвсэгт хүчин, Оросын салан тусгаарлагчдын хооронд өрнөсөн тулааны үеэр сүйрч 298 хүний амь нас хохирч байсан юм.